Шүүгч “парлон” нь хөнгөн бөгөөд бат бэх чанартай, түүний 95 хувь нь шингэнийг өөртөө уух чадвартай.
Шүүгч “парлон”-ыг галт уулын хайлш чулуу, базалтаар хийдэг тул 50 гаруй жилийн насжилттай.
Drainblock шүүгчийн зөвхөн фильтрийг л солих шаардлагатай.
Усны нөөцийн тогтвортой менежментийн эдийн засгийн хувьд 100 хувийн ашигтай шийдэл
Байгаль орчны эргэлтэд оруулах боломжтой, 100 хувийн байгалийн гаралтай, байгаль орчинд ээлтэй, тогтвортой бүтээгдэхүүн
Шүүгч “парлон” нь хүнд даацыг тээх чадвартай, уг бүтээгдэхүүн нь төрөл бүрийн нягтшилттай байдаг тул автомашины замын хучилт доор байршуулан ашиглах боломжтой.
Drainblock шүүгч парлон нь борооны усыг хураах, барих/хадгалах, нэвчүүлэх чанартай. Хураасан борооны усыг шүүн газрын доорх усыг тэтгэх эсвэл дахин ашиглах боломжийг олгоно.
Drainblock шүүгч нь нийт эзлэхүүнийхээ 100 хувийг усанд хадгалах чанартай бөгөөд нэмэлт үйлчилгээ авалгүй газрын доорх усыг их хэмжээгээр эргэлтэд оруулах боломжийг олгодог. Байшингийн дээврээс хураасан ус, машины зогсоол эсвэл зам дагуу урсах усыг Дрэйнблок шүүгч парлон нь өөртөө шингээн авч чадна. Хэмжээ, хэлбэр үл харгалзан газрын доорх усны агууламжийг бий болгох ба хот суурин газарт ашиглахад тохиромжтой болно.
Drainblock шүүгч парлон нь байгалийн нэвчүүлэх аргаар газрын доорх усыг тэтгэдэг. Шүүгч нь бохирдсон усыг шүүж цэвэршүүлэн байгальд эргүүлэн нийлүүлдэг ба хиймэл усан санг байгуулахад ашиглах боломжтой.
Drainblock шүүгч парлон нь усыг маш хурдацтай өөртөө барьж, агуулна. Түүнийг үер усны аюулаас сэргийлэх, шар усны үерийн нөлөөг бууруулахад ашиглана.
Drainblock шүгч парлон нь хүндийн хүчээр усыг барьж, уулархаг газарт усны урсцыг сааруулж, их хүчтэй урсгалыг багасгана.
Drainblock шүүгч нь хот суурин газарт үерийн усыг зайлуулах систем болдог ба усыг барьж, өөртөө агуулна. Парлоны багтаамж дүүрэх үед усыг аажмаар зайлуулна.
Drainblock шүүгч нь нэвчих чанар сайн учраас усны төгс механик шүүгч болдог. Тунадастай усыг Drainblock -ийн фильтрээр шүүсний дараа шүүгчийн газрын доорх хоолой уруу чиглүүлэн урсгадаг тул тус шүүгч системийн зөвхөн фильтрыг солих шаардлагатай байдаг.
Drainblock Клинблок нь органик бус ба нэвчүүлэх чанар өндөр тул бактерийн колоничлолын төгс орчинг бүрдүүлдэг. Энэхүү Клинблокийн шийдлийг бохирдсон задгай талбайн урсгал усыг болон септик агууламж, задгай жорлонгийн бохирдлыг цэвэршүүлэх шийдэл.
Drainblock шүүгч нь үйлчилгээ бага шаардсан төгс бүтээгдэхүүн ба ногоон хотжилт байшингийн дээврийг ногооруулах шийдэл юм. Хөнгөн бөгөөд усыг шингээх чанартай парлоныг байшингийн дээвэр дээр байршуулан ногоон байгууламж байгуулахад нэн тохиромжтой.
Drainblock шүүгч нь мод, ургамал ургахад таатай орчин бүрдүүлэх завсрын субстрат болдог. Ногоон орчныг бүрдүүлэхэд хамгийн тохиромжтой шийдэл юм.
Drainblock шүүгч нь байшингийн дээвэр болон замын дагуу урсах үерийн усыг хурааж замын дагуух ногоон байгууламжийг услах боломж олгоно.
Нэмэлт мэдээллийг товхимол материалаас авна уу. Бүтээгдэхүүний талаарх мэдээлэл авахыг хүсвэл, мөн захиалга өгөх бол бидэнтэй холбоо барина уу.
Drainblock | Brochure